MyPC.mn

Компьютераа нэг товшилтоор шалга

Диск дүүрсэн үү, санах ой хүрэлцэж байна уу, батарей элэгдсэн үү, драйвер хуучирсан уу — бүгдийг 1 минутын дотор шалгаад, юуг эхэлж засахыг дарааллаар нь хэлж өгнө.

Windows 7, 8, 10, 11 · 2 МБ · суулгалт шаардахгүй · бүртгүүлэх шаардлагагүй

Энэ програм юу ч өөрчлөхгүй

Зөвхөн уншиж шалгана. Энэ нь зар сурталчилгаа биш, техникийн баримт:

  • Ямар ч файл устгахгүй, зөөхгүй
  • Бүртгэл (registry), тохиргоо өөрчлөхгүй
  • Драйвер, програм суулгахгүй
  • Ямар ч мэдээллийг интернэт рүү илгээхгүй
  • Administrator эрхгүйгээр ч ажиллана (админ эрхээр ажиллуулвал илүү нарийвчилсан мэдээлэл гаргана)

Юу шалгах вэ

Диск

Чөлөөт зай, SSD эсвэл эргэдэг диск, эрүүл мэндийн байдал, хэт дүүрсэн хуваалт.

Санах ой

Нийт хэмжээ, одоогийн ачаалал, хоосон слот, хурд. Нэмэх шаардлагатай эсэх.

Батарей

Элэгдлийн хувь, анхны ба одоогийн багтаамж, цэнэглэлтийн тоо. Солих цаг болсон эсэх.

Процессор, видео

Загвар, цөм, давтамж, видео санах ой, драйверын огноо.

Эх хавтан, тэжээл

Загвар, BIOS хувилбар, санах ойн слот. Гэнэтийн унтралтын бүртгэл.

Драйвер

Асуудалтай төхөөрөмж, хуучирсан драйвер, дутуу суулгасан хэсэг.

Сүлжээ

Wi-Fi дохионы хүч, суваг, хурд. Интернэт холболт, роутертай холбоо тусдаа.

Хамгаалалт

Вирусны хамгаалалт, галт хана, шинэчлэлт, TPM, Secure Boot.

Лиценз

Windows болон Office идэвхжсэн эсэх, ямар төрлийн лиценз, дэмжлэг хэзээ дуусах.

Кэш файл

Windows, хөтчийн түр файлууд хэдэн ГБ эзэлж байгааг харуулна.

Алдаа

Сүүлийн үеийн цэнхэр дэлгэц, гэнэтийн унтралт, системийн алдаанууд.

Юу хийх вэ

Олдсон асуудал бүрийг ач холбогдлоор нь эрэмбэлж, засах алхмыг тайлбарлана.

Хэрхэн харагдах вэ

Зураг дээр товшвол томорч харагдана.

MyPC.mn шалгалтын програм — Тойм — эрүүл мэндийн оноо, гол үзүүлэлтүүд
Тойм — эрүүл мэндийн оноо, гол үзүүлэлтүүд
MyPC.mn шалгалтын програм — Юу хийх вэ — асуудал бүр ач холбогдлоороо
Юу хийх вэ — асуудал бүр ач холбогдлоороо
MyPC.mn шалгалтын програм — Процессор — цөм, давтамж, ачаалал
Процессор — цөм, давтамж, ачаалал
MyPC.mn шалгалтын програм — Санах ой — модуль бүрийн хэмжээ, хурд, слот
Санах ой — модуль бүрийн хэмжээ, хурд, слот
MyPC.mn шалгалтын програм — Тэжээл — батарейн элэгдэл, багтаамж
Тэжээл — батарейн элэгдэл, багтаамж
MyPC.mn шалгалтын програм — Кэш — түр файл хэдэн ГБ эзэлж байгаа
Кэш — түр файл хэдэн ГБ эзэлж байгаа
MyPC.mn шалгалтын програм — Драйвер — хуучирсан, асуудалтай төхөөрөмж
Драйвер — хуучирсан, асуудалтай төхөөрөмж

Үнэ

«Тойм» хуудас — эрүүл мэндийн оноо, гол анхааруулгууд, дискний дүүргэлт, санах ойн ачаалал — үргэлж үнэгүй. Дэлгэрэнгүй үзүүлэлт болон HTML тайлан авахад лиценз хэрэгтэй.

1 өдөр
3,000₮
7 хоног
15,000₮
30 хоног
35,000₮
1 жил
90,000₮

Лицензийн дэлгэрэнгүй, худалдан авах →
Компьютерын дугаараа хэрхэн харах вэ →

Гарын авлага

Компьютерээ өөрөө засахад туслах алхам алхмаар заавар. Техникийн мэдлэг шаардахгүй.

Түгээмэл асуултууд

Үнэхээр юу ч өөрчлөхгүй гэдэгт итгэж болох уу?

Програм нь зөвхөн Windows-ийн өөрийнх нь мэдээллийн санг уншдаг — яг таныг Task Manager эсвэл Device Manager нээхэд хийдэг үйлдэл. Ямар ч бичих үйлдэл хийдэггүй. Цорын ганц үүсгэдэг файл нь таны ажлын тавцан дээрх HTML тайлан.

Administrator эрх хэрэгтэй юу?

Шаардлагагүй. Гэхдээ админ эрхтэй ажиллуулбал батарейн дэлгэрэнгүй, зарим драйверын мэдээлэл нэмж харагдана. Програм дотроос «Админ эрхээр дахин нээх» товч байгаа.

Хуучин компьютерт ажиллах уу?

Windows 7 SP1-ээс хойшхи бүх хувилбарт ажиллана. Windows 7, 8 дээр PowerShell 5.1 суусан байх шаардлагатай — байхгүй бол програм танд хэлж өгнө.

Миний мэдээлэл хаашаа явах вэ?

Хаашаа ч явахгүй. Шалгалт бүхэлдээ таны компьютер дээр хийгдэнэ. Лиценз идэвхжүүлэх үед л mypc.mn рүү холбогдох бөгөөд тэр үед зөвхөн компьютерын дугаар (эх хавтангийн дугаараас тооцсон 16 тэмдэгт) болон лицензийн код дамжина.

Шалгалт хэр удах вэ?

30–90 секунд. Дискний хэмжээ, кэш файлын тооноос хамаарна. Явцыг хувиар харуулна.

Асуудал гарсан ч өөрөө засаж чадахгүй байна уу?

Баруун талд байгаа засварын газруудаас өөрт ойрхныг нь сонгож залгаарай. Шалгалтын тайлангаа авчирвал ажил хурдан бүтнэ.

Эсвэл бидэн рүү шууд: 8071-0101